Цаг үеийн мэдээ

МҮБХ-ноос орон нутгийн бөхийн холбоодын удирдах ажилтнуудын анхдугаар зөвлөгөөнийг 2025 оны 03-р сарын 21-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. 

Энэхүү зөвлөгөөн нь  дараах сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Үүнд: 

1. “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д оруулах саналууд,  

2. Аймаг, сумдын баяр наадмын бөхийн барилдаан түүний зохион байгуулалттай холбоотой санал хүсэлтүүд, 

3. Орон нутгийн үндэсний бөхийн хөгжил, өнөөгийн түвшин, үнэлэлт дүгнэлт болон жаяг дэгийн багийн гишүүдийн ёс зүй,

4. Монгол бөх- хүүхэд, залуучуудын ёс суртахуунд үзүүлэх эерэг нөлөөллийг хэрхэн нэмэгдүүлэх,

5. Орон нутгийн  бөхийн холбоодод тулгамдаж буй асуудлууд зэрэг сэдвээр болно. 

Таны сурталчилгаа