Дөрвөн жил тутам зохион байгуулагддаг тусгай олимпын наадамд 100 орны 1500 тамирчин, 1000 багш дасгалжуулагч, 2000 сайн дурын ажилтан, 100 орчим залуу манлайлагчид, 500 хэвлэлийн мэдээллийн байгууллагын төлөөлөгчид болон 1300 гаруй хүндэт зочид урилгаар оролцож байна.
Монгол Улсын баг тамирчдын тэмцээн 3 сарын 10-ны өдрөөс эхлэх бөгөөд энэ удаагийн наадамд 24 тамирчин уулын цана, гүйлтийн цана, сноуборд, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккейн төрөлд өрсөлдөх юм.
“Турин-2025” Тусгай олимпын өвлийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч хатагтай Патриция Санретто Ре Ребауденго нь нээлтийн үеэр “Энэ наадмыг зохион байгуулах нь Турин хот төдийгүй бүх Италийн хувьд саад бэрхшээл, нийгмийн олон талт, ялгаатай байдлыг хүндэтгэх, эерэг хандлагыг бий болоход гайхалтай боломж юм. Энэ нь оюуны ялгаатай хөгжилтэй тамирчдын хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл, авьяас чадварыг тэмдэглэж, хамтран амьдрах, хуваалцах соёлыг сурталчлах болно” гэж онцоллоо.
МАНАЙ 24 ТАМИРЧИН "ТУРИН-2025" -ЫГ ЗОРИЛОО
