Цаг үеийн мэдээ

2025 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн 12 ордын зурхайг таницуулж байна. 

Хонь: Өнөөдөр шийдвэр гаргахдаа оюун ухаан болон дотоод мэдрэхүйгээ удирдлага болгоорой. Өөрийгөө дүгнэж цэгнэхэд сайн өдөр болно. Танд шинэ санаа төрнө. Уран бүтээл хийхэд тохиромжтой. Ойр дотнын хүмүүсийн тус дэмд үргэлж талархал илэрхийл. Баярласан сэтгэлээ илэрхийлж сайхан бэлэг барихыг зөвлөж байна               

Үхэр: Амьдралын хурдаа бага багаар багасга. Эргэн тойрноо сайн мэдэрснээр та хийж байгаа үйл ажиллагаандаа сэтгэл хангалуун болно. Амьдралаа сайн ойлгож тунгаавал энгийн зүйл ч үнэхээр гайхалтай гэдгийг мэдэх болно. Хэтэрхий олон хүмүүстэй уулзах нь таны цагийг үрж байгааг ухаар. Хэрэгцээгүй эд зүйл хэтэрхий их байх нь таны зорилго биш байна.             

Ихэр: Амьдралын хэмнэл ихсэж, нойр муудах нигууртай өдөр. Өөрийн биедээ анхаарал сайн тавь. Хайр дурлалын асуудлаас болоод та ганцаардлыг мэдэрнэ. Дотнын хүмүүс тань гомдол гаргана. Гэхдээ та ч бүхэнд буруутай байж магадгүй. Од эрхэс тань руу сайны дохио илгээнэ. Ямар ч ажилд хойш суулгүй оролцож өөрийн үүргийг нэр төртэй биелүүл.

Мэлхий: Таныг сонирхолтой уулзалт, тааламжтай харилцаа хүлээж байна. Харин нууц төлөвлөгөө байгаа бол дэлгэх гэж яарах хэрэггүй. Хэн нэгэн саад болж магадгүй. Хайртай хүнээ баярлуулах зүйл бодоорой. Дотно харилцаанд сайнаар нөлөөлөх үйл явдал болно. Гадаад байдал болон эрүүл мэнддээ сайн анхаарал тавь.                   

Арслан: Зарим гаднын нөлөө тодорхойгүй үр дүн илгээнэ. Нухацтай бодож шийд гаргах үе. Сэтгэлийн хөдлөлөөр ямар ч асуудлыг шийдэх хэрэггүй. Хурцадмал байдал үр дүнгүй байх бөгөөд эрүүл мэнд тань л муудна. Биеийн болон сэтгэл санааны эрч хүчээ гамнах хэрэгтэй. Ганц бие хүмүүс амьдралаа өөрчлөх шийдвэр гаргах магадлалтай. Гэхдээ хамтрагчаа сайн таньж мэдэхийн тулд хугацаа хэрэгтэй гэдгийг санаарай.             

Охин: Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарах магадлал өндөр байна. Биеийн эсэргүүцлээ сайжруулахын тулд амин дэмтэй, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэ. Хавар цагт шинэхэн жимсний ханд ашиг тустай байна. Хэрэгцээтэй хэн нэгэнд туслалцаа үзүүлэхэд тохиромжтой үе. Бусдын санал бодлыг сонсох дуртай байна. Боломжийн хирээр сайн үйлсэд мөнгө зарцуулах магадлалтай.

Жинлүүр: Гэр орны ажилд дарагдана. Ая тухтай байдал үүсгэхийг хичээ. Бага зэрэг эргэлзээтэй зүйл дээр заримдаа шууд үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Хэт их нягт нямбай байдал, нарийн гүйцэтгэл шаардсан ажил хийж болохгүй байна. Биеийн эрүүл мэнд сул байна.

Хилэнц: Ирээдүйгээ хэт гутрангиар харж буйгаа хүлээн зөвшөөрч, гэр бүлтэйгээ илэн далангүй ярилц. Хүндрэлээс бүү ай. Од эрхсийн нөлөө танд урам зориг өгч магадгүй. Сэтгэлийн тэнхээ л таныг их зүйлийг бүтээхэд тусална. Буруу мэдээлэлд автаж болзошгүй тул илүү хүлээцтэй байгаарай.

Нум: Гэр бүлийн харилцаанд тааламжтай нөлөөлөх од эрхсийн ивээлийг бүү алд. Гэр орноо засаж сайжруулах хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад тохиромжтой. Гэхдээ гэнэт олсон ашиг нь хэрэггүй зардал гаргахад хүргэнэ. Мөнгөтэй зөв харьцаж сурахыг хичээх боловч та нэлээд сэтгэл хөдлөлтэй байна.                     

Матар: Өөрийн эрх ашгийг хамгаалах өдөр. Бүтээлч төлөвлөгөөгөө өөрийн гараар хийж гүйцээ. Өмнө байгаа бодит үнэний бүх нөхцөл байдлыг хүн бүрд нэг бүрчлэн тайлбарлах хэрэггүй. Өнөөдөр бусдыг залхаах хандлагатай байна. Эцсийн үр дүнгийн төлөө зарим золиосыг гаргахад бэлэн бай. Эерэг хандлага таныг сайн зүг рүү чиглүүлэхийг анхаарч үзээрэй.             

Хумх: Олон шинэ санаа төрнө. Гэр бүлээрээ хамтарч хувийн ажлаа зохион байгуул. Засвар үйлчилгээ хийх эсвэл гэр ахуйн эд хэрэглэл худалдан авах шаардлага гарна. Зөв зохион байгуулалт хийн эргэн тойрондоо тухтай орчин үүсгэх нь сэтгэл санааг амраана. Биеийн эрүүл мэндээ анхаарч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийл.           

Загас: Өнөөдөр үрэлгэн байдлаа багасгаж, хэмнэлт хий. Өөрийн санаа бодлоо хэрэгтэй үед нь ил гаргавал та амжилт олно. Хойшлуулалгүй хийх гэрийн ажлыг цаг гаргаж амжуул. Хүмүүсийн зөвлөгөөг авч, нөхцөл байдлын талаар сайн бодож үзээрэй. Түр зуур амсхийж, санаа бодлоо цэгцэл. Тайван орчинд бүх зүйл хэвийн байна. 

Таны сурталчилгаа