Цаг үеийн мэдээ

Өмнөд Солонгосын шүүх өнөөдөр Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчлах тушаалыг хүчингүй болгожээ. 12-р сарын 3-нд цэргийн дэглэм зарласнаас үүдэлтэйгээр түүнийг өнгөрсөн нэг сард баривчилсан юм. Юн Сок Ёлын хуульчид дүүргийн шүүхийн шийдвэрийг баяртайгаар хүлээн авч, энэ нь түүний  эсрэг тулгасан хэрэг нь ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр улс төрийн зорилгоор баривчилсан хэмээн хэлжээ. Прокуроруудын гаргасан хүсэлт процедурын хувьд алдаа дутагдалтай байсан учраас 1-р сарын 19-нд ерөнхийлөгч Юныг хорих тушаал хүчингүй хэмээн өмгөөлөгчдийн баг мэдэгдсэн. Гэсэн ч прокурорууд давж заалдах боломжтой гэхдээ уг шийдвэрийн талаар одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Таны сурталчилгаа