Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 9 2025.03.08 / БЯМБА ГАРАГ 

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАР САРЫН НЭГ ЦАГААН УЛААН ХУЛГАНА ӨДӨР 

Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ 

Наран ургах, шингэх: 07:19-18:47 

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Гал 

Аргын тооллын гуравдугаар сарын 8, Санчир гараг. Билгийн тооллын 9, Хэрцгий охин одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 07:19 цагт мандан, 18:47 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Таны сурталчилгаа