Цаг үеийн мэдээ

2025 оны гуравдугаар сарын 8-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Бэрхшээлтэй нөхцөлд таны гүйлгээ ухаан, харилцааны ур чадвар хэрэг болно. Шинэ танилын холбоо тогтооход сайн. Таны цаашдын хувь заяанд нөлөөлөх хүнтэй танилцаж магадгүй. Гарч ирэх боломж бүрд хянамгай хандаарай. Гэхдээ алдаж болохгүй. Хэт эргэлзэж тээнэгэлзэх хэрэггүй. Зайлшгүй ажлаа заавал зохицуул.

Үхэр: Энэ цаг үед олон сонирхолтой уулзалт, ярилцлагад оролцох болно. Шийдэмгий бус байдлаасаа болж азтай учралыг алдаж магадгүй. Хянамгай байвал ажилдаа болон хувийн амьдралд алдаа гаргахгүй. Зөв сонголт хийвэл аз жаргалыг мэдэрнэ. Таны амьдралд сайн сайхан зүйл ирнэ. Албан томилолтоор явбал сонирхолтой хүнтэй танилцах магадлалтай.

Ихэр: Сэтгэл хөдлөлтэй өдөр. Хүсэл мөрөөдөл бодит амьдрал хоёр хоорондоо хэчнээн зөрөөтэйг ухаар. Ямар ч нөхцөл байдалд бэлэн бай. Уран сэтгэмжээ ашиглан янз бүрийн санаа гаргана. Гэхдээ эрсдэлтэй алхмуудыг хийх хэрэггүй. Санамсаргүй харилцаа холбоо нь таны амьдралд таагүй байдлаар нөлөөлнө. Харин сайтар төлөвлөсөн ажлыг амжилт хүлээж байна.

Мэлхий: Чухал ажлыг хийж гүйцэтгэх хугацааг сайн шалга. Зарим хийж дуусгасан ажлаа эргэн сайн нягтал. Шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Өмнө нь гаргасан алдаагаа давтаж болзошгүй тул анхаар. Чөлөөтэй юунд ч үл баригдах хүсэл танд төрнө. Энэ нь таны хайртай хүнд таалагдахгүй тул маргаан гарна.

Арслан: Гэр бүл, үр хүүхэдтэйгээ сайхан харилцах нь таны төрөлх энергийн сэргээж өгнө. Өнөөдөр хайртай хүмүүстэйгээ эсвэл ойр дотнын найз нөхөдтэйгөө хамт цагийг өнгөрөө. Хайр дурлал, инээд хөөр амьдралд тань баяр баясгалан авчирна. Эелдэг зөөлөн зан хөндийрсөн харилцааг ч халуун дулаан болгох увдистай өдөр байна. Мөн эрүүл мэндээ анхаарах үе. Хэт хурц болон боловсруулаад удсан хоол хүнс хэрэглэхээс зайлсхий.

Охин: Өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй цаг үе. Дотоод ертөнцөө хаалттай байлгадаг хүмүүс илүү нээлттэй байх тухай бодох ёстой. Шийдэх асуудлаа арга эвээр зохицуул. Бусдад сайхан харагдах гэж хэт хичээх хэрэггүй. Ганц бие хүмүүст хайрын учрал тохионо. Энэ нь гэхдээ гүнзгийрч дотносохгүй, түр зуурын учрал байх магадлалтай. Сэтгэл зүйгээ доор оруулахыг хүсэхгүй байгаа бол хуурамч дүр эсгэгч нарт бүү итгэ.

Жинлүүр: Гэр бүлээрээ эсвэл найз нөхөдтэйгөө ширээ тойрон сууж, чин сэтгэлээсээ ярилцахад сайн өдөр. Гэр оронд шийдвэрлэх ажлууд гарч ганцаараа хүчрэхгүй бол дотнын найзуудаасаа тусламж гуй. Сэтгэлд хүрэх бэлэг сэлт нь танай гэр бүлийнхэн болон найз нөхдийг чинь их баярлуулна. Энэ өдрийг гэр бүл, найз нөхдөдөө зориул.

Хилэнц: Ойр дотнын хүмүүст тань анхаарал халамж хэрэгтэй байх. Хайртай хүнийхээ сэтгэлийг татахыг хичээ. Гэр бүлтэйгээ ихэнх цагийг өнгөрүүл. Гадуур гарч зугаалж болно. Санхүүгийн асуудлаас болж сэтгэл тогтворгүй байвал мөнгөнд нэг өдөр ч болтугай санаа бүү зов. Хэрэгцээтэй зүйлд харамлах хэрэггүй. Гэхдээ хэт халгиж цалгих ч хэрэггүй. Сонирхолтой үйл явдал таныг нэгэн хэвийн байдлаас татаж гаргана. 

Нум: Тогтворгүй, сэтгэл хөдлөлтэй өдөр. Дотоод сэтгэл хөдлөлөө сайн барь. Таны дүрсхийсэн байдал ажил дээрээ таагүй асуудал үүсэхэд нөлөөлөх болно. Эрч хүчтэй ч хэт шаргуу байх хэрэггүй. Судалгааны чиглэлээр ажилладаг хүмүүс шинэ эрэл хайгуулд гарна. Адал явдалтай, өвөрмөц амьдралд тэмүүлэх эрмэлзэл таныг эзэмдэнэ.

Матар: Ядарч байгаа бол амрах цаг заавал гарга. Ажлын ачааллаа тайлах хамгийн сайн арга бол хэсэг зуур бүгдийг ердөө л мартаж чаддаг бай. Мөн уужуу тайван зан чанар тус болно. Гэр бүлийн хэн нэгний үүсгэсэн асуудал танд таалагдахгүй байх бололтой. Зөрчил маргаан үүсгэлгүй асуудлын шалтгааныг олох боломжтой.

Хумх: Хууль бус асуудалд орооцолдохоос болгоомжил. Амьдралынхаа турш баримталсан үзэл бодол болон ёс зүйн зарчимдаа үнэнч бай. Үнэнээр явбал тойруу замаар ч болтугай амжилтад хүрнэ. Гэр бүлийн болон ажил хэргийн харьцааг тэнцвэржүүл. Та ямар нэг өөрчлөлт хийх шаардлагатай байна. Гэвч үүнийг санхүүгийн боломж үнэхээр боомилно. Хувийн амьдралд материаллаг хэрэгцээ их гарна.

Загас: Эрүүл мэндийн байдал суларснаас эрч хүч буурч, өвчин тусах магадлалтай. Тэжээллэг хоол унд идэж, нэмэлт витамин бэлдмэл хэрэглэ. Спортоор хичээллэх бол ачааллаа тааруул. Хэчнээн завгүй байсан ч цэвэр агаарт гарахад тохиромжтой үе байна. Хүмүүсийн янз бүрийн урилгыг хүлээн авах хэрэггүй. Гэр бүлдээ цаг гаргах болон биеэ сувилахад анхаарах хэрэгтэй болжээ.

Таны сурталчилгаа