Цаг үеийн мэдээ

2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Бэрхшээл хүндрэл гарсан байсан ч биеэ барих өдөр. Дуусаагүй хойшлогдсон ажил ихээхэн ачаалал шаардана. Гэхдээ хэт ачаалал таны эрч хүч, эрүүл мэндэд таагүй нөлөө үзүүлнэ. Өөртөө болон бусдад илүү хариуцлага бүү үүрүүл. Эрүүл мэндээ хайрла. Биеэ сайн бариарай. Хайртай хүнтэйгээ хөндий харьцсанаас болж зөрчил үүсэж мэднэ.

Үхэр: Хүндрэл бэрхшээлийг даван туулах арга зам олно. Бусдын шүүмжлэлийг бүү тоо. Хичээнгүй зантай байвал таныг хувь заяа шагнах болно. Аливаад эмх цэгцтэй, нягт нямбай бай. Хүмүүстэй харилцахдаа хэлэх үгээ анхаар. Таны захиран тушаах арга барил үл ойлголцолд хүргэнэ. Залхуу хойрго хүмүүст таны шаардлага маш хүнд санагдана.           

Ихэр: Таны хүсэл эрмэлзэл олон зүйл рүү тэмүүлнэ. Нэгэн хэвийн байдлаас залхаж хувь заяагаа өөр байдлаар сорьж үзэхийг хүснэ. Үүнээс болж ажлаасаа хэт хөндийрч, анхаарлаа сарниулж болохгүй. Дотнын хүнээ сайхан бэлэг, урмын үгээр тэтгэ. Ажлын хамт олонтойгоо харьц.

Мэлхий: Олон хүний өмнө гарах үүрэг хүлээж мэднэ. Хэлэх үгээ сайн бэлтгэж, өөрийгөө нээн харуул. Хэн гэдгээ харуулах хэрэгтэй үе. Та салбартаа сайн мэргэжилтэн байсан ч үргэлж дээшээ тэмүүл. Амьдрал дээр хаа сайгүй сурах зүйл байгаа гэдгийг ухаарч, тэвчээртэй амьдар.

Арслан: Ажлын асуудлыг өөрийн хүчээр шийдэх гэсэн эрмэлзэл ихэснэ. Гэхдээ хэн нэгэнд даалгах ажил байвал эргэлзэх хэрэггүй. Жинхэнэ харилцаа итгэлцэл дээр тогтдог. Мөн таны зарим үг үйлдэл ойр дотнын хүнийхээ эрх чөлөөгөөр хязгаарлах хандлагатай байна. Ойр дотнынхоо хүний алхам тутмыг мөрдөж болохгүй.       

Охин: Шинэ технологи судлах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх зэрэгт сайн өдөр. Олдсон боломжийг сайн ашиглахыг хичээ. Энэ чармайлтынхаа үр дүнд амжилт гаргах болно. Өөрийгөө амжилтад хүрнэ гэдэгтээ итгэлтэй байх нь саад бэрхшээлийг давахад ихээхэн тус болно. Бэрхшээл үргэлж отож байдаг ч та урагшлах хэрэгтэй.                       

Жинлүүр: Бизнесийн үйл ажиллагаанд идэвх гаргахад таатай өдөр. Ашигтай хэлэлцээр хийх боломжтой. Шинэ сонирхолтой санал ирнэ. Түншлэлийн харилцаа бий болох нь ажил хэрэгт багагүй өөрчлөлт гаргана. Алс газар албан томилолтоор явах шаардлага үүсэж мэднэ.

Хилэнц: Төлөвлөгөөнд өөрчлөлт хийх шаардлага гарна. Гаднын нөлөө тодорхойгүй байдал үүсгэнэ. Хүндрэлийг даван туулахын тулд өөрт байгаа бүхий л арга хэрэгсэл, нөлөө бүхий танилуудаа ашигла. Гэр бүлд зарим асуудал үүснэ. Хувийн эрх чөлөөгөө хадгалж үлдэхийн тулд гэр бүлийн харилцаагаа бүү муутга. Мөнгө санхүүгээ сайтар төлөвлө. Хээнцэр ганган эсвэл жижиг сажиг зүйлд их мөнгө үрэх хэрэггүй.                   

Нум: Аливаа яриа хэлэлцээрийг хийхэд таатай өдөр. Шаардлагатай мэдээлэл болон хөрөнгө оруулалт бэлэн болсон төлөвлөсөн ажилдаа идэвхтэй ор. Таагүй байдал орсон ч бодол санаа, оюун ухаанаа цэвэр байлга. Ямар ч сайхан амлалтад бүү итгэ. Алдаагаа бүү давт. Бусдын ачийг мартахгүй байж заавал хариул. Урагшаа харж, өөрийн ажил хэргээ тайван явуул.

Матар: Ямар нэг дарга, эрх мэдэлтний нөлөөнд автах хандлага илэрнэ. Зөрчил гаргахгүйн тулд аялдан дагах шаардлага тулгарна. Тайван байж боломжийг хүлээ. Ойр дотнын хүмүүсийнхээ ая тухыг бүү алдуул. Бусдад зөв үлгэр дуурайл үзүүлж, жинхэнэ хөдөлмөрч чанараа харуул.             

Хумх: Төлөвлөсөн ажлаа гүйцэлдүүлэхэд хэцүү байна. Зарлагаа хэмнэвэл зарим хүмүүс сэтгэл дундуур байх авч цаашид ажлаа хэвийн үргэлжлүүлэхэд тус дэм болно. Шинэлэг шийдвэр нь эерэг уур амьсгал оруулах магадлалтай. Зөв үзэл  баримтлал таны үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө. Биеэ сайн дайчлан өөрчлөлт хийж, нөхцөл байдлаа сайжруул. Удахгүй амьдралд таатай зүйл тохиолдоно.                     

Загас: Олон эх сурвалжаар мэдээллээ баяжуул. Таны амьдралын тухай үзэл бодол тогтворгүй байна. Хайж байгаа зүйлдээ зөв дүгнэлт хий. Сайхан энерги авах газар зорьж оч. Цаашдын үйл ажиллагаанд том ач холбогдолтой хөрөнгө оруулалт ирэх болно. Үүний үр дүнд хямралтай байдал сайжирна.

Таны сурталчилгаа