Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Бүгд найрамдах Cаха улсын Якутск хотод зохиогдсон Олимпын аварга Роман Дмитриев-ийн нэрэмжит залуучуудын ОУ-ын тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож эмэгтэй чөлөөт бөхийн 65кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин Н.Нархажид мөнгө, Төв-Арж клубын тамирчин Э.Одгэрэл хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох 76кг-д Транс капитал компани, Хантайшир дэвжээний тамирчин Т. Түвшинжаргал тус тэмцээний аваргаар тодорлоо. 

Эрэгтэй тамирчдаас 74 кг-д өрсөлдсөн Б.Ган-Эрдэнэ хүрэл медаль 73-рсургууль, 86кг-д Б.Данзанравжаа хүрэл медаль, Э.Баярбаатар мөнгө, 79кг жинд Я.Ерөөлт хүрэл медаль хүртэж тэмцээнээ өндөрлүүллээ.

Энэ удаагийн тэмцээнд албан төлөөллөөр МЧБХ-ны ЕНБД Б.Мянганбаяр, шүүгчээр ОУ-ын шүүгч Б.Төмөрбаатар, дасгалжуулагчдаар Хантайшир дэвжээний Х.Магвандорж, Төв-Арж клубын Л.Энхбаяр, 73-р сургуулийн Т.Мөнгөншагай нар оролцлоо.

Таны сурталчилгаа