БИЛГИЙН ТООЛЛЫН 11 2025.03.10 / ДАВАА ГАРАГ/
ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАР САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР
Үс засуулбал: Эрхтэн хурц болно
Наран ургах, шингэх: 07.15-18.50
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Төмөр
Аргын тооллын 3 сарын 10, Сумьяа гараг. Билгийн тооллын 11, Найралт эх одтой, шар бар өдөр. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангаргаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.