Цаг үеийн мэдээ

Маш олон хүн залгаж асууж бас пост хийгээч гэсэн болохоор хүүхдээ 2 жилийн өмнө ургамалын харшилаас яаж салгасан тухай бичихээр шийдлээ. Хүү маань 7 настай байхад анх ургамалын харшилийн шинж тэмдэг буюу нүд загатнах, хамар битүүрэх, хоолой нь аргаж эхэлсэн ( Одоо бодоход 2 настайд нь чацарганы ундаа өгч хоолой нь боогдож байсан нь нөлөөлсөн байх гэж боддог. 5 хүртэлх хүүхдэд чацарганы ундаа хориглодогийг сүүлд мэдсээн). Анх харшил эхэлж байхад хамгийн сайн нүдний дусаалга, харшилын эм, хамрын цацлага гээд аль сайн үнэтэй болгоныг хэрэглэсэн боловч 6-8 цаг барьдаг эм, цацлага, дусаалганы хугацаа улам багасч сүүлдээ 2,2 цагийн зайтай хэрэглэдэг болсоноор өөр эдгээх арга хайж байгаад яг одоогоос 2 жилийн өмнө энэхүү улмжлалт аргыг олж уншсан.
1. Маш сайн хатсан аргал түүх ( энэ үед аргал дэлгүүрт зарж байгаагүй тул товчоо өнгөрөөд түүсэн)
2. Хушган самарны чөмөгийг нүдэж бэлдсэн ( хөц будаанаас ялимгүй том)
3. Бичгийн цаас мөн шаазан эсвэл төмрөн аяга байж болно дотор нь аргал хийж уугиулах тул бэлдэх
4. Аргалаа аяганд хийж бага зэрэг цогшоод уугиж эхлэнгүүт хушганы самарнаас 2 чимх хийж, бичгийн цаасаа аяганы амсараа тойруулж нөгөө үзүүр нь нарийхан байхаар хуйлж амьсгална. Хушгаа байхгүй болтол нь цээж дүүрэн амьсгална.
Өдөрт 2 удаа өглөө, орой гээд нийт 10 хоног утсан. 3 дахь хоногоос хамар нь битүүрэхгүй шөнөдөө аятайхан унтаж эхэлсэн. Энэ аргыг 2016 онд хэрэглэсэн 2 жил болж байгаа харшил нь дахиж хөдлөөгүй.
Хэрэгтэй нь хэрэгжүүлээд харшилаасаа салаад аваарай

Таны сурталчилгаа