Цаг үеийн мэдээ

         Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун хойш 80 орчим километр зайд Хөвсгөл явах төв замын баруун талд Уран, Тулга, Тогоо, Жалавч гэдэг дөрвөн унтарсан галт уулс оршдог. Дөрөвдөгч галавын үед оргилж байсан уулс бөгөөд хамгийн сүүлд 20-25 мянган жилийн тэртээ унтарчээ. Уран тогоо уул далайн төвшнөөс дээш 1686 метр өндөр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн, 500-600 метр өргөн голчтой, гүн нь 50-60 метр юм. Тогоондоо 20 метр орчим голчтой, 1.5 метрийн гүнтэй дугуй хэлбэрийн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг.

              

            Эдгээр уулуудыг 1965 онд улс хамгаалалтанд авч 5800 га газрыг хамруулан байгалийн дурсгалт газар болгожээ. Шинэсэн ой голлохоос гадна улиас, улиангар, хус ургана. Уг ууланд буга, аргаль, бор гөрөөс, гахай, янгир, тарвага, зурам, бор туулай, хөвдний бор оготно зэрэг ам амьтад бий. Ятуу, бор шувуу, ууль, харцага, хөхөө, өвөөлж байдаг ба Уран тогооны нууранд ангир ирж зусдаг. Энэ бүс нутагт хэвлээр явагч могой элбэг тохионо.

                  

Хүйтэн улиралд эдгээр амьтад галт уулын гүний дулаан бүлээн уур, хийн илчинд хоргодон ичиж амьдардаг байна. Их тогоо уулын хавь нутагт булш, хиргисүүр нилээд бий.

Таны сурталчилгаа