Цаг үеийн мэдээ

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлууд хийгдэж байна.

Тодруулбал: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 288 м2 талбайг тохижуулж сагсан бөмбөгийн талбайн бетон цутгалт, хашаа, явган замын хавтан суулгах, хуучин үзэгчдийн суудлыг нөхөн сэргээх, гэрэлтүүлэг, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж камер суурилуулах зэрэг ажлууд хийгдэж дууслаа.

Мөн дүүргүүдэд автобусны буудлыг тохижуулах ажил явагдаж байна. 

Тухайлбал Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд талбайн бетон цутгалт, автобусны буудлын угсралтын ажил хийгдэж дууслаа.

Тус ажлуудыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Мөнх аригу трейд ХХК, “Эс Би Жи Глобал” ХХК нар хийж гүйцэтгэлээ.

Таны сурталчилгаа