Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т “Хуульд заасан эрх бүхий байгууллага гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, шалган шийдвэрлэх зорилгоор генетик болон биометрик мэдээллийг”, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын болон төлбөрийн хяналтыг энэ хуулийн 14.8.7-д заасан журмын дагуу цахим болон бусад хэлбэрээр хэрэгжүүлэх”, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, тохиолдлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам”-ын 1.2-т “Эрүүл мэндийн байгууллага нь иргэнд энэхүү журмын 2.5.1, 2.9, 2.10, 2.11-т зааснаас бусад тусламж, үйлчилгээг үзүүлэх бүртээ тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн болон дууссан хугацааг эрүүл мэндийн даатгалын цахим системд холбосон хурууны хээ уншигч төхөөрөмжөөр хэрэв тийм боломжгүй бол иргэний регистрийн дугаараар бүртгэж, баталгаажуулна” гэж тус тус заасан болно.
Иймд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагууд программ хангамжийн тусламжтайгаар даатгуулагч иргэдийн мэдээлэл хадгалагддаггүй биометрийн танигч төхөөрөмжийг ашиглан яаралтай тусламж, үйлчилгээ, түргэн тусламж, эрчимт эмчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, телемидициний тусламж, үйлчилгээний төрлөөс бусад тусламж, үйлчилгээг үзүүлэх бүртээ үйлчлүүлэгчийн гарын хурууны хээг таниулах бэлтгэл ажлыг хангаж, 2022 оны 11 сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдье.
Жич: Гарын хурууны хээ уншигддаггүй иргэдийн бүртгэлд бүртгэгдсэн иргэдэд хамааралгүй болно.
Эх сурвалаж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар