Цаг үеийн мэдээ

Шивээхүрэн боомт нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрладаг бөгөөд Улаанбаатар хотоос 1050 км, аймгийн төвөөс 360 км, Гурвантэс сумаас 90 км зайд оршдог.

-Тус боомт нь 1993 онд байгуулагдсан. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альша аймгийн Эзнээ хошуунд байрлах Сэхээ боомттой хиллэдэг, Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм.

-Шивээхүрэн боомт байрладаг Гурвантэс сум нь 2.9 сая га газар нутагтай. Хойд, баруун, баруун урд талаараа Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянговь, Баянлиг, зүүн,зүүн хойд талаараа өөрийн аймгийн Сэврэй, Ноён сумд, урд талаараа БНХАУ-тай хиллэдэг.

 -Сумын хүн амын тоо 2022 оны эцсээр 5291, өрхийн тоо 1765. Эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй ба уул уурхай байна.

 Шивээхүрэн боомт нь 1993 онд Улаанбаатар хотын гаалийн газрын харьяа салбар нэртэйгээр байгуулагдсан. 2009 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2004 оны “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай МУ-ын ЗГ, БНХАУ-ын ЗГ хоорондын хэлэлцээр”-ийн дагуу байнгын үйл ажиллагаанд шилжсэн. Нүүрсний тээвэрт уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа. Боомтын хүчин чадал: өдөрт зорчигч 800, тээврийн хэрэгсэл 600 нэвтрүүлэх боломжтой.

Таны сурталчилгаа