Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байрын багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Дотуур байрын хүүхдийн аюулгүй байдал, хөгжил, хамгаалал” сургалтыг 2023 оны 08 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд орон нутагт зохион байгуулсан.
Харин өнөөдөр Нийслэлийн дотуур байрын багш нарын 2 өдрийн сургалтыг Багшийн хөгжлийн ордонд зохион байгуулж байна.
Сургалтад нийслэлийн дотуур байрын 52 багш, Говьсүмбэр аймгийн 5 багш хамрагдаж байгаа бөгөөд МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Нийгмийн ажилтан арга зүйн тэнхим, Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн эрдэмтэн багш нар мэдээлэл өгөх юм.
Сургалт:
- Хүүхэд хамгаалал
- Хүүхэд хөгжил, оролцоог дэмжих арга зүй
- Дотуур байрын хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн анхан шатны дэмжлэг агуулгын хүрээнд 16 цагийн хичээл явагдана.