Цаг үеийн мэдээ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын  А/07 тоот тушаалаар батлагдсан "ЧАДВАРЛАГ БАГШ" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 78 цэцэрлэг нийт багш, ажилчдынхаа дунд "БҮТЭЭЛЧ ХАНДЛАГА" аяныг 2021.12.01-2022.02.14-ний хооронд зохион байгуулж дууслаа.

Аяны хүрээнд цэцэрлэгийн багш нар:

Монгол хонины ноосоор- 845 ширхэг тоглоом, хэрэглэгдэхүүн

Сонингийн цаасаар сүлжмэл сагс-85 ширхэг

Үзүүлэн, тараах материал- 750 ширхэг

Нийт 1680 гаруй бүтээлийг хийж бяцхан шавь нарынхаа сурч хөгжих таатай орчныг илүү сайжруулахын төлөө гар нийлэн амжилттай ажиллалаа.

Тус аяны зорилго нь багш, ажилчид ажлын байрандаа тасралтгүй хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Мөн Монгол хонины ноосон тоглоом, хэрэглэгдэхүүнээр дамжуулан бага насны хүүхдийг Монгол ахуйтай ойр байлгах, шинэ мэдлэг чадвар эзэмшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Таны сурталчилгаа