Цаг үеийн мэдээ

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сумын .... гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км, сумын төвөөс зүүн зүгт 35 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 29-ний өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид сумын мэргэжлийн ангитай хамтран 2 цаг 30 минут ажиллаж 17:10 цагт цурамд оруулан 17:50 цагт бүрэн унтрааж, сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгчээ. Уг гал түймэрт тус сумын .... багийн малчин О-ийн хаваржаа, өвөлжөө, намаржаа, 20 тонн өнжмөл өвс болон нийт 600 га орчим талбай өртөж шатсан байна.