Монгол Улс 2023 онд дэлхийн 81 улсад бүтээгдэхүүн экспортоллоо. Үүнд:
1. Хятад
Нийт экспортын 91% буюу 13.8 тэрбум долларын бүтээгдэхүүн БНХАУ руу худалдаалжээ. Нүүрс, зэс, төмрийн хүдэр, газрын тос голчлон экспортолдог.
2. Швейцар улсад 5% буюу 670 сая долларын экспорт хийсэн байна. Тус улсад алт экспортолдог.
3. БНСУ-д 150 сая долларын бүтээгдэхүүн экспортолжээ. Голчлон алт, молибдены хүдэр, самнасан ноолуур болон сүлжмэл хувцас худалдаалж байна.
4. ОХУ-д 110 сая долларын бүтээгдэхүүн экспортолжээ. Голчлон хайлуур жонш худалдаалж байна.