Цаг үеийн мэдээ

"Өнхрүүш" хүүхэлдэйн жүжиг энэ амралтын өдрүүдэд Монгол Улсын Хүүхэлдэйн театрт тоглогдож байна. 

Эрт урьдын цагт нэгэн тосгонд эмгэн өвгөн 2 амьдран сууна. Эмгэний хийсэн өнхрүүш боов амь орж хөдөлж дуулж эхэлдэг. Адтай өнхрүүшийн адал явдал өхөөрдөм туулай, гэнэн чоно, майга бор баавгай, зальт үнэгтэй таарсан түүхүүдээр үргэлжилдэг.

Зохиолч: Орос ардын үлгэр

Найруулагч: М.Ариунтуяа

Зураач: Э. Бямбацэрэн

Дууны найруулагч: Э.Базарханд

Гэрлийн найруулагч: Х.Камесхан 

Тавигдсан он: 2010 он

Насны ангилал: 3+

Жүжгийн төрөл: Хүүхэлдэйн жүжиг

Хаана: Монгол Улсын Хүүхэлдэйн

Хэзээ: 11/12 - 11:00 цагаас

             11/13 - 11:00, 13:00 цагуудад тус тус тоглогдоно.

Таны сурталчилгаа