Цаг үеийн мэдээ

Сүүлийн үед үргэлжилсэн болон хүчтэй бороо орсны улмаас үер бууж эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй энгийн бие засах газар, бохирын цооногт байгаа өтгөн шингэн ялгадас, бохир ус урсч хөрс орчныг бохирдуулж байна. 

Бохирдсон хөрсөнд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг. Тухайлбал: цусан суулга өвчний үүсгэгч  2-4 сар амьдардаг байна.

Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломж бий.

- Хамгийн энгийн арга бол гарын ариун цэврийг сахиж, гараа савантай усаар угаах явдал юм. 

- Гадаад орчноо өтгөн, шингэн ялгадас, xoгoop бохирдуулахгүй байх, бие засах газар бохирын цооногт ариутгал хийж хэвших

- Түүхий ус уухгүй баталгаатай ус хэрэглэх

- Гар дээрээс ил задгай хоол хүнсийг авч идэхгүй байх

- Дахин боловсруулахгүй хүнсний бүтээгдэхүүн, ногоо, жимсийг сайтар халуун усаар угааж хэрэглэх

- Ундны ус болон хүнс хадгалах, зөөвөрлөх савыг сайтар угааж байх

- Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас, хугацаа хадгалалтыг шалгаж авахыг зөвлөж байна.

Таны сурталчилгаа