Жингийн дутагдалтай үед хүний дархлааны систем алдагдаж, аливаа өвчлөлд өртөх эрсдэл нэмэгддэг. Ийм үед хэвийн жиндээ хүрэхийн тулд их хэмжээгээр идэх бус шимт тэжээллэг хоол хүнсийг хэрэглэж, эрүүл зохистой аргаар хэвийн жиндээ хүрэх нь илүү үр дүнтэй юм.