Цаг үеийн мэдээ

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийг “Рио Тинто Монгол” компани нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон байгууламж болгож, шинээр тохижуулан хүлээлгэж өглөө.

Тодруулбал, “Рио Тинто Монгол” компанийн Бизнес хөгжлийн захирал Э.Хонгорзул Паркийн Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх нийтийн эзэмшлийн 10.2 га талбайг иргэд амарч зугаалах, эко тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, тогтвортой ногоон байгууламж болгон сэргээн засварласан талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. 

Мөн уг хэвлэлийн хурлаар Төслийн инженер Б.Золзаяа хэлэхдээ бид Хүүхдийн паркт 40 мянга гаруй мод бутыг үе шаттай тарьж байна. Нийт талбайн 80 хувийг зүлэгжүүлээд байна. Ингэснээр нийслэлд хотод хүн бүрд хүртээмжтэй ногоон байгууламжийн орон зай нэмэгдэж байна гэв. 

Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн иргэдээс ирсэн 10 мянга гаруй саналыг тусгаснаараа онцлог.

Таны сурталчилгаа