Төрсөн он: 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019 Гахай жилтнүүд эрх чөлөө, өөрчлөлт шинэчлэлтээр амьсгалах жил. Дорнын зурхай гахай жилтнүүдэд орлогын тогтвортой байдал, хувь хүний хувьд өсөн дэвжих боломжтойг өгүүлж байна. Энэ бүхэн таны хичээл зүтгэлээс шалтгаалах юм шүү.
Ажил алба: Могой жил гахайнуудад мэргэжлийн хувьд өсөн өндийх боломжуудыг бэлэглэж байна. Шийдмэг хөдөлж чадвал гахай жилтнүүд өөрийнхөө сайн талыг бүгдэд харуулж чадна. Шинэ төсөл, үйл ажиллагаанд оролцсоноор танд хэтийн сайхан төлөв нээгдэх болно. Гол нь өөрчлөлтөөс бүү няцаарай.
Хайр дурлал: Хувийн амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн байх нь. Гэр бүлийн харилцаа шинэлэг уур амьсгалаар дүүрч, төлөв төвшин байх болно. Ханьгүй бол санаачилгатай байх нь чухал. Ажил хэргийн уулзалт, аялал зугаалгын үед хостойгоо тааралдаж болох нигууртайг могой жил сануулж байна.
Мөнгө санхүү: Орлого зарлагаа зөв төлөвлөж байх юм бол могой жил санхүүгийн бэлэг барихад бэлэн гэнэ шүү. Хуучин өр ширээ дарж, өглөг авлагаа цэгцэлбэл оны эхээр нэмэлт ашиг олж мэднэ.
Эрүүл мэнд: Гахайнуудын хувьд могой жилд эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй. Дархлаагаа дэмжиж, амралтаа зохицуулж, эрүүл хоол хүнс хэрэглээрэй. Иог, усанд сэлэлтэд цаг гаргаж, цэвэр агаарт тогтмол гараарай. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг дээ.