2025 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Монгол Улсад "Хурандаа" цол олгож эхэлсний 89 жилийн түүхэн ой, "Монгол Хурандаагийн өдөр" тохиож байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахмад хилчин, бэлтгэл Хурандаа Д.Эрдэнэ-Очир гуай болон түүний гэргий Б.Надмид нартай уулзаж, хүндэтгэл үзүүллээ.