Төрсөн он: 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017 Тахиа жилтнүүдийн хувьд шийдвэртэй алхам хийх жил ирж байна. Хувь, хувьсгалын аль альд нь жигд анхаарал хандуулах үе иржээ. Могой жил зорилгодоо хүрч, бэрхшээлийг туулах эрч хүч, урам зориг хайрлана.
Ажил алба: Хүч хөдөлмөр, анхаарал шаардсан олон олон ажлаар таны хүчийг сорих болно. Гэвч та энэ бүхнийг амжилттай давж, хамт олны бахархал, хүндлэлийг хүлээхэд могой жил тусална. Хэрэв ажлаа солихыг хүсэж буй бол хавар цаг хамгийн таатай байх нь.
Хайр дурлал: Гэр бүлийн уур амьсгалыг тогтворжуулан бэхжүүлэх жил. Гэр бүл үр хүүхэдтэйгээ аль болох их цагийг хамт өнгөрөөж хайр халамжаа харамгүй зориулаарай. Гэр бүл зохиогоогүй тахианууд найз нараараа дамжуулж, аль эсвэл ямар нэг арга хэмжээн дээр амьдралын ханиа олох боломж буй. Аль болох нээлттэй байгаарай.
Mөнгө санхүү: Хэр их ашиг олох нь тахиануудын хичээл зүтгэлээс шалтгаална. Санхүүгээ төлөвлөж, ашиг орлогоо сайтар тооц. Оны сүүлээр ихээхэн хэмжээний мөнгөтэй болох таатай учрал тохиож мэднэ.
Эрүүл мэнд: Идэвхтэй хөдөлгөөн, спорт, фитнесээр хичээллэх нь эрүүл мэндийн тулгуур болно. Сайтар унтаж амарч, хоол хүнсэндээ анхаарч, хэтэртэл идэхээс сэргийлж, хүнд хоолноос татгалзаарай.