Цаг үеийн мэдээ

Төрсөн он: 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018 Нохой жилтнүүд жинхэнэ хүч чадлаа энэ жил гаргаж гайхуулна. Шинэ зүйлд суралцаж, чадвараа дээшлүүлнэ. Шаргуу байж чадвал амжилт таны гарт. 

Ажил алба: Ямар итгэл найдвартай, хөдөлмөрч хүмүүс болохоо харин ч нэг харуулна даа. Хэрэв та хүсэж байгаа бол мэргэжил дээшлүүлж, ажлаа сольж, шинэ бизнест хүчээ сорьж ч болно. 

Хайр дурлал: Хань ижлээ сайтар сонсож чадвал хувийн амьдрал яалт ч үгүй гайхалтай байх болно. Гэр бүлийн гишүүдтэйгээ чөлөөт цагаа өнгөрөөж байгаарай. Ганц бие нохойнууд нээлттэй, найрсаг байж чадвал оны эхээр дурлалын гал асааж мэдэх нь ээ. 

Мөнгө санхүү: Ашиг орлого тогтвортой байна гэдэгт бүү эргэлзээрэй. Томоохон зүйлд мөнгө зарах шаардлага гарахгүй болов уу. Хавар, намартаа бага зэргийн нэмэлт орлого олно. Хэрэггүй зүйлд хэт их мөнгө цацах учиргүйг мэдэж байгаа биз ээ. 

Эрүүл мэнд: Утга учиргүй бухимдлаас хол бай. Хэрэггүй зүйлийн төлөө сэтгэл чилээж биеэ зовоох учиргүй. Агаарт гарч, сэтгэлээ сэргээж, байгальтай ойр байгаарай. Бие эвгүйрхвэл зөнд нь орхиж болохгүй.

Таны сурталчилгаа