Төрсөн он: 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020 Хулгана жилтнүүдэд 2025 он хойш тавьшгүй олон үүрэг хүлээлгэх гэж байна. Хэрэв хуучин оны ажлаа бүрэн дүүрэн гүйцэтгэж чадвал тушаал дэвших, амжилтаа ахиулах боломжийг могой жил амлаж буй. Дарга удирдлага тань таны зүтгэлийг үнэлж, хамт олон тань дэмжих болно.
Ажил алба: Хичээнгүй зүтгэл бүрийг тань могой жил урамшуулан шагнах болно. Ажил дээр үл ойлголцол гардаг байсан бол ирэх жил энэ бүхэн арилна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг та бүрэн утгаар нь үзэх нь ээ.
Хайр дурлал: Хувийн амьдралдаа тэвчээртэй тууштай байвал зохино. Гэр бүлтэй хулгана жилтнүүдэд гэр бүлийн маргаан тохиолдвол аль болох эв зүйгээр зохицуулах учиртай. Ганц бие бол ирэх зун хайрын тухай ойлголтыг тань ихээхэн өөрчлөх сонирхолтой хүнтэй танилцахад бэлэн байх хэрэгтэй гэнэ.
Мөнгө санхүү: Мөнгө санхүү ирэх жил тогтвортой байх боловч хэт их орлого гэнэт орох нь юу л бол. Болж өгвөл хадгаламж үүсгэж, илүүдэл зардлаа танахад гэмгүй. Үл хөдлөх хөрөнгө оруулалтад мөнгө зарахад харин ашигтай гэжээ.
Эрүүл мэнд: Оны эхнээс эрүүл мэнддээ анхаарч 1 байх нь таагүй байдалд орохгүй байхад тустай. Спортоор хичээллэж, цэвэр агаарт гарч, сайтар унтаж амрах нь таныг эрүүл саруул байхад туслах гол арга байх болно.