Төрсөн он: 1949, 1961, 1973, 1985, 61997, 2009, 2021 Үхэр жилтнүүдийн ажил үйлс, амьдрал ахуй тогтвортой, ахицтай байх нь. Аливаад шат ахихын тулд шийдмэг байхыг могой жил зөвлөж байна. Төлөвлөсөн ажлаа бодит хэрэг болгож, ойр дотнын хүмүүсийн харилцаа улам дотносон бэхжихийг зурхай харуулжээ.
Ажил алба: Могой жил үхэр жилтнүүдэд олон боломж нээж байна. Хэрэв та эртнээс тушаал ахих юм уу ажлаа солихоор бодож байсан бол одоо л хөдлөх цаг. Сурах тэмүүлэлтэй, шинэ үүрэг даалгавар хүлээхэд бэлэн хүнийг могой жил амжилтаар мялаах болно. Алхам тутмаа эртнээс төлөвлөх юм бол хүндрэл бага учирна.
Хайр дурлал: Гэр бүлтэй, ялангуяа гэрлээд удаагүй үхэр жилтнүүд орон гэрийн тав тухыг мэдэрч, ихэнх цагаа хайртай хүмүүс дундаа өнгөрөөх болно. Хосоо олоогүй яваа бол аялж зугаалах, эсвэл сургалтад хамрагдах явцдаа хань болох хүнээ олж мэднэ. Хамгийн гол нь шинэ бүхэнд нээлттэй байгаарай. Мөнгө санхүү: Орлого могой жилд тогтвортой байх болно. Гагцхүү хэт үрэлгэн байх хэрэггүй. Гэнэтийн бонус, бэлэг авч мэднэ. Томоохон зүйл худалдан авахаар шийдсэн бол жилийн хоёрдугаар хагаст тааламжтай.
Эрүүл мэнд: Биеэ сайтар энхрийлүүштэй. Эрүүл хүнс хэрэглэж, үздэгт хамрагдаж байх нь эрч хүчээ хадгалахад чухлаар нөлөөлнө. Иогоор хичээллэж, усанд сэлж байвал булчин шөрмөс тань чангарч стресс тайлагдана.