Төрсөн он: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022 Могой жил бaр жилтнийг сорьж шалгах болно. Урт хугацааны зорилго өмнөө дэвшүүлж түүндээ төвлөрөхийг ирэх жил зөвлөж байна. Тэвчээртэй байвал албан тушаал ахих, аятайхан ажилд opox, хувийн амьдралд од гийх зэрэг ер бусын бэлгийг могой танд илгээх нь ээ.
Ажил алба: Эрчимтэй ажлын жил таныг хүлээж байна. Ажил дээрээ өөрийн ур чадварыг таниулах хэрэг гарна. Амжилт танд ирэх болно. Удирдлагын зүгээс зүй ёсны шаардлага тавьж болох ч та өөр дээрээ хариуцлага хүлээхээс эмээх хэрэггүйг. Aхиж дэвшихийг мөрөөдөж байгаа бол идэвх санаачилга гаргаж өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.
Хайр дурлал: Оргилж бургилсан жил хүлээж байна. Гэр бүлтэй үхэр жилтнүүд хосуудын дунд үл ойлголцол үүсэхээс сэрэмжил. Ганц бие бол таны өндөр шаардлагад нийцсэн хүнийг олох магадлалтай. Заримдаа таны хүлээлт шаардлага хэмжээнээс хэтэрч магадгүй гэдгийг санахад илүүдэхгүй.
Мөнгө санхүү: Элдэв төрлийн эрсдэлт зүйлд хөрөнгө оруулж мөнгөө дэмий үрэхгүй бол орлого тогтвортой. Хэмнэлт хийх боломжийн хугацаа бол жилийн эхний хагас. Могой жилийн сүүлээр урьдчилж тооцоолоогүй зарлага гарч болзошгүй учир хадгаламжтай байх нь чухал.
Эрүүл мэнд: Биеийн эрчимтэй хөдөлгөөн, дасгал сургууль, ажлын өдрийн зөв төлөвлөлт нь ачаалал дааж, могой жилийг эрүүл саруул туулахад тань тусална. Хоол ундандаа анхаарч, хэт бухимдахаас сэргийлэх учиртай. Тайвшруулах дасгал, бясалгал хийж, иллэг, бариа засалд орох нь таныг эрч хүчтэй байхад тусална.