Цаг үеийн мэдээ

Төрсөн он: 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023 Туулайнууд өөртөө анхаарал сайн тавиарай. Эрүүл мэнд, ажил төрөл, сургууль соёл, харилцаандаа анхаар. Могой жил танд хуримтлагдсан асуудлаа шийдэх, дотоод зохицлоо хангахад тусална. 

Ажил алба: Могой жил өөртөө дүгнэлт хийж өсөн дээшлэхэд тусална. Огцом өөрчлөлт хийх гэж бүү яар. Явц дунд төлөвлөсөн ажилдаа төвлөр. Хэрэв ур чадвараа дээшлүүлэх талаар эртнээс бодож байсан бол од гарагс танд туслахад бэлэн байна. 

Хайр дурлал: Гэр бүлийн гишүүдийн харилцан ойлголцол хувийн амьдралын амжилтын үндэс болно. Гэрлэж амжаагүй туулайнууд ялангуяа намрын улиралд сэтгэлд нийцсэн хүнтэй танилцаж магадгүй. Өнгөрч улирсан гомдлоо тайлж сурвал төгс харилцаа үүсэх магадлалтай. 

Мөнгө санхүү: Орлогын үүд тогтвортой. Бас томоохон зарлагаас зайлсхийх боломж бий. Хаврын улиралд санхүүгээ төлөвлөж, хуримтлал үүсгэхэд тааламжтай. 

Эрүүл мэнд: Эрүүл байхдаа анхаарах шаардлагатай. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаарай. Иог хийж, цэвэр агаарт тогтмол гарах нь дотоод тэнцвэрээ хангахад тустай.

Таны сурталчилгаа