Цаг үеийн мэдээ

Төрсөн он: 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012 Луу жилтнүүд ахиж дэвших боломжоор дүүрнэ. Боломжийн өөрчлөлт шинэчлэлт хийх хүсэлтэй луу жилтнүүдэд могой жил амжилт бэлэглэнэ. Ажил албанд ч, хувийн амьдралд ч, санхүүдээ ч ахиц гаргах боломжийг могой жил танд амлаж байна. Гагцхүү та өөрөө хичээгээрэй. 

Ажил алба: Шийдвэртэй өөрчлөлт хийх цаг иржээ. Аливаа бүхнийг даван туулахад туслах итгэлийг могой жил олгож байна. Удирдлага тань таны амжилтыг ажиглаж, бодож сэдсэн төлөвлөгөөг тань дэмжих болно. Хэрэв та шинэ бизнес эхлэхээр төлөвлөж буй бол хэрэгжүүлж эхлэх цаг нь чухам могой жил мөн. 

Хайр дурлал: 2025 онд хайранд умбах нь дээ. Гэр бүлтэй луунууд хайртай хүмүүстэйгээ аялж, жуулчилж, хамтын хоббитой болж, харилцаагаа улам батжуулах боломжтой. Харин ханиа олоогүй яваа бол яг дэргэдээсээ хайраа олох магадлал бий гэдгийг санаж яваарай. 

Мөнгө санхүү: Бοломжоо зөв тооцвол санхүүгийн хувьд олз омогтой байх нь. Боловсрол, ахиц дэвшил бүхий л бизнест хөрөнгө зарах нь амжилтын үндэс болно. Жилийн эхний хагаст бодлогогүй зардал гаргахаас сэргийл. 

Эрүүл мэнд: Луунууд эрч хүчээр бялхах жил. Гэхдээ ажил, амралтын дэглэмээ сайтар бариарай. Байнгын хөдөлмөрлөхийн зэрэгцээ хангалттай амрах ёстой шүү. Онцгойлон өвлийн улиралд дархлаагаа сайн дэмжээрэй.

Таны сурталчилгаа