Төрсөн он: 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013 Могой жилтнүүдийн хувьд ялалтын он байх болно. Байр сууриа бэхжүүлэхийн тулд бүхий л боломжийг ашиглах нь зүйтэй. Ажил алба ахих нь аз жаргал, баяр баясал дагуулах болно.
Ажил алба: Од гарагсын таалал таны талд байна. Шийдмэг байх юм бол ажил төрөлдөө ахиц гаргаж, өсөж дэвших нигууртай. Хамтрах тухай санаанд оромгүй санал илүү боломжийг нээнэ. Шинэ зүйл төлөвлөж буй бол эхлэх цаг нь яг одоо гэдгийг санаарай.
Хайр дурлал: Гэр бүлийн харилцаа ер бусын сэтгэл татам, яруу тод байх болно. Гэрлэсэн могойнууд харилцаандаа хайрын шинэ давлагааг мэдэрч, ханьтайгаа улам нягт ойлголцох болно. Ганц бие бол эсрэг хүйсийн олон сонирхолтой хүнтэй танилцаж, тэдний дундаас ирээдүйн хайраа олох боломж бий.
Мөнгө санхүү: Бүхэл жилийн турш санхүүгийн амжилт ивээх болно. Орлого зарлагаа сайтар тооцож хэрэггүй зүйлд мөнгө зарахаас татгалзаарай. Томоохон хөрөнгө оруулалтад оролцох нь ашгаа өгөх болно.
Эрүүл мэнд: Бие, сэтгэлээ тайвшруулж, бухимдлаас хол байгууштай. Биеийн тамираар хичээллэж, сэргээн засах сувилалд явж, эрүүл хүнс хэрэглэж, тогтмол сайн амарч байвал эрч хүч ямагт сэргэг байх нь ээ.