Төрсөн он: 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014 Морь жилтнүүдийг шахуу атлаа үр бүтээлтэй жил угтаж буй. Ажил төрөл ахиж дэвшиж орлого тогтвортой байж шинэ сонин хүмүүстэй танилцах учрал хүлээж байна. Могой жилийн илгээж буй боломжийг харин алдалгүй барьж авах нь чухал шүү.
Ажил алба: Идэвх, эрч хүчний оргил үе тохиож байна. Ажил албандаа амжилт олж, хамт олныхоо хүндлэлийг хүлээх шиг хүлээх нь ээ. Биелүүлэхийн төлөө чармайх аваас шинэ төлөвлөгөө, шинэ зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх болно. Чухал ажлыг бүү хойш тавиарай.
Хайр дурлал: Хувийн амьдрал яруу тод өнгөөр гэрэлтэх жил. Хамтдаа амжилтад хүрч, аялж зугаалж, гэр бүлийн сайн сайхныг мэдрэх болно. Гэрлээгүй бол эргэн тойронд тааралдах сонирхолтой хүмүүс дундаас хувь заяаны эзнээ олж таниарай, алдаж болохгүй шүү.
Мөнгө санхүү: Хэрэглээндээ хэт зардал гаргахгүй л бол санхүүгийн тогтвортой байдал баталгаатай. Таны материаллаг байдлыг бэхжүүлэхүйц гэнэтийн орлого, шагнал ч гардаж болзошгүй. Баталгаагүй зүйлд хөрөнгө зарахаас сэргийлэх учиртай.
Эрүүл мэнд: Амьдралын идэвхтэй хэв загварыг мөрдөөрэй. Спорт, фитнес цэвэр агаарт алхах, хол ойрын аялалд гарах нь сэргээш болно. Нойроо сайтар авч, хоолны дэглэмдээ анхаарууштай.