Цаг үеийн мэдээ

Төрсөн он: 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015 Хонь жилтнүүдийн хувьд боломж олдвол амрах, эрч хүчээ сэргээх жил. Өөртөө болон хүсэл тэмүүлэлдээ анхаарах учиртай. Эрүүл агаарт гарч бие сэтгэлээ сэргээж байгаарай. 

Ажил алба: Нөхцөл байдал, эрч хүчдээ тохируулж ажиллах жил. Могой жилд элдэв гэнэтийн өөрчлөлт гарахгүй. Чухал ажил төлөвлөсөн бол могой жилд барьж авахад эргэлзэх зүйлгүй. 

Хайр дурлал: Гэр бүлтэй хонь жилтнүүдийн ахуй амьдрал жигд тогтвортой байна. Ханиа олоогүй хонинууд найз нөхдийнхөө хүрээлэлд илүү байж, хамт аялж, сонирхолтой уулзалтуудад оролцож байвал заяаны хань зам дээр гараад ирэх боломжтой гэнэ шүү.

Mөнгө санхүү: Бүхэл жилийн турш ашиг орлого жигд тогтвортой байна. Үүнийг ашиглаж хуримтлалаа нэмээд аваарай. Хавар гэнэтийн орлого, санхүүгийн тусламж олдож магадгүй. 

Эрүүл мэнд: Аль болох байгальд гарч, эрүүл агаар амьсгалж, уул хадаар алхаж, ургамал, амьтан сонирхоорой. Сувилалд явж, иогийн дасгал хийж байвал бие сэтгэл сэргэж, стресс тайлагдах болно.

Таны сурталчилгаа