Цаг үеийн мэдээ

Төрсөн он: 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016 Бичин жилтнүүдийн ахиц дэвшлийн жил. Шинэ тοгтвортой ашиг олоход од гарагс тусална. Шийдмэг байж чадвал өөдрөг төлөвлөгөө дэвшүүлэн хэрэгжүүлэх боломж байна. 

Ажил алба: Идэвх зүтгэл гаргах бүрийг тань могой жил амжилтаар шагнана. Үр дүн нь илт харагдах болно. Технологи, боловсролын салбарт ажилладаг бичнүүдийн ажил онцгой амжилттай байх болно. Мэргэжилдээ өсөж, сурч боловсроход таатай жил. 

Хайр дурлал: Хайрын тэнгэр бичнүүдийг тэтгэх жил. Хэрэв хань ижлээ хангалттай халамжилж чадвал гэр бүлийн дотор үүссэн маргаан, үл ойлголцол амархан тайлагдана. Гэрлээгүй бол олон хүнтэй тааралдаж, танилын хүрээгээ тэлэх боловч ирээдүйн ханиа сонгохдоо яаралгүй байж, цаад хүнээ сайн таних нь хожмоо ээлтэй. 

Мөнгө санхүү: Жилийн хоёрдугаар хагаст санхүүгийн байдал үлэмж сайжирна. Томоохон худалдан авалт, хөрөнгө оруулалт хийх боломж бий. Гэхдээ хэр зэрэг үр ашигтайг нь тооцож үзэхээ мартахгүй биз ээ. Гар татах зүйлд татаж байх нь зөв шүү. 

Эрүүл мэнд: Биеийн болоод сэтгэл зүйн эрүүл ахуйдаа санаа тавих нь зүйн хэрэг. Зүй зохистой эрүүл хоол, тогтмол дасгал хөдөлгөөн таныг ядаргаанаас хамгаална. Архаг хууч ֩өвчин бий бол эмчлүүлэхэд гэмгүй.

Таны сурталчилгаа