Цаг үеийн мэдээ

Мянганы сорилтын II Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хувьд түүхэн өдөр тохиож байна. Тус төслийн хүрээнд байгуулах Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн сүүлийн хучилтын бетоныг цутгалаа. Энэхүү чухал үйл явдлыг тохиолдуулан, Туркийн уламжлал ёсоор Монгол, Турк хоёр улсын төрийн далбааг төслийн талбайд хүндэтгэн мандуулав. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажлыг БНТУ-ын "МАПА Иншаат Тиажарет" компани хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд барилгын угсралтын ажлын нийт гүйцэтгэл 44.46%-д хүрээд байна.

Таны сурталчилгаа